Генеральное консульство России в Дархане (Монголия)
(код страны – 976, код Дархана – 70-37) дежурный – (70-37) 39-96
(976) 94-99-39-96 (моб)
/понедельник, среда, пятница с 9.00 до 12.00
ru
08 февраля / 2013

День российских дипломатов отмечается в Дархане

Дархан дахь Оросын ерөнхий консулын газрынхан өнөөдөр Оросын дипломат ажилтны өдрийг тэмдэглэж байна.

Дипломат ажилтны баяр бол Оросын дипломатчдийн мэргэжлийн баяр бөгөөд 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн зарлигаар тэмдэглэх болсон байна.

Уг өдрийг тохиолдуулан тус консулын газраас уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Г.Баянмөнх, аймгийн ЗДТГ-ын дарга Т.Ганболд нарын аймгийн удирдлагууд, Оросод их дээд сургууль төгсөгчдийн холбооны тэргүүн Л.Гүнчин болон төгсөгчдийн төлөөлөл, Хүмүүнлэгийн Их сургууль, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Дархан дахь салбарын сэтгүүлчид урилгаар оролцон баяр хүргэлээ. Ерөнхий консул МОСТЫКА Иван Сергеевич зочдын өмнө хэлсэн үгэндээ:

- ОХУ-ын Элчин сайдын яам нь Монголын орчин үеийн түүхэн дэх хамгийн эртний, хамгийн том дипломат төлөөлөгчийн газар юм. Оросын дипломат үйл ажиллагаа олон улсын тавцан дээр улам бүр хүчтэй болж байгаа гээд орос, монголын дипломатууд хоёр улсын хоорондын харилцааг амжилттай өргөжүүлэн хөгжүүлэхэд нягт хамтран ажиллах хэрэгтэй гэв.

Мөн Орос-Монголын дипломат шинэ харилцаа нь эдүгээ 90 гаруй жилийн түүхтэй. Ийм ч учраас Дархан хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрын хамт олны өмнөө тавьсан зорилт нь Монгол Оросын хамтын ажиллагааг бүх чиглэлд ойртуулах явдал хэмээн онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд Аймгийн Засаг С.Насанбат дипломат ажилтны өдөрт зориулсан дурсгалын зүйлсийг Ерөнхий консул МОСТЫКА Иван Сергеевичд гардуулан өглөө. Мөн сэтгүүлчдийн зүгээс Дарханы уран бүтээлчийн зургаар бэлэг барьсан бол ДаТС-ийн Хүмүүнлэгийн сургууль, ОХУ-д их сургууль төгссөн төгсөгчдийн төлөөлөл ч мөн тэмдэглэлт өдрийн мэнд хүргэж,баярын бэлэг өгсөн юм.